Нэр өгөгдөөгүй | |
Classical school in polit econ basics
18:41
,
2007-01-09
..
3
сэтгэгдлүүд
.. Холбоос
Хичээл 2 Сонгодог улс төрийн эдийн засаг буюу Классик урсгал 18-19-р зууны үеийн Классик эдийн засагчид усл төрийн эдийн засаг гэсэн нэр томьёог анх удаа хэрэглэжээ. Энэ урсгалд Адам Смит /Wealth of Nations 1776 он/, Дэвид Рикардо, Жон Милль /Principles of Political Economy 1848/, Физиократууд болон зарим тохиолдолд К.Марксыг хүртэл оруулдаг байна. Учир нь зарим судлаачдын үзэж байгаагаар Маркс капитализмыг буюу зах зээлийн тогтолцооны механизмыг гүн гүнзгий судалж байсан байна. Сонгодог улс төрийн эдийн засгийн үзэл санааг үндсэн хоёр хэсэгт хувааж авч үзнэ. Үүнд: 1 Зах зээлийн өөрийгөө зохицуулагч чадвар, өөрөөр хэлбэл, зах зээлийн тогтолцооны мөн чанар, түүний төртэй харилцах харилцааг үзэх ба хоёрт, өртгийн онол ба хуваарилалтыг, өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл ба эдийн засгийн нэмүү/илүүдлийг ярилцах юм. Ерөнхийдөө, классик урсгалын төлөөлөгчид эдийн засгийн саланги тусгаар шинж чанар /separability/, эдийн засгийн хүрээний давамгайлах үүргийг /primacy of economic sphere/ дэвшүүлсэн юм. Хамгийн гол зарчим нь нийгэм өөрийн хууль зүй тогтлын дагуу өөрийгөө зохион байгуулж, хөгжиж байдаг гэдэг. Тиймээс нийгмийн хамгийн чухал институтүүд улс төрийн шийдвэрээр бий болсон төлөвлөгөө, замаар бус харин бүлгийн амьдралын “бичигдээгүй” хууль, зарчмын дагуу хөгждөг. Тухайлан, Классик урсгалын гол төлөөлөгч А.Смит үзэхдээ тухайн үеийн иргэншсэн нийгэм бий болсон нь улс төрийн засаглал, түүнийг хэрэгжүүлэх үйл явцын үр дүн бус харин ашиг хонжоо хайсан үйл ажиллагааны үр дүн гэжээ. Тийнхүү бүдүүлэг үеэс иргэншсэн нийгэм бий болсон нь капитализмын түүхэн бүтээл /Смит/ боловч цэвэр хувийн зорилгыг хөөцөлдөх үйл ажиллагааны олонлогийн зориогүй, төлөвлөөгүй үр дагавар /Маркс, Смит/ ажээ. Ийнхүү классик урсгал нийгмийн амьдралын улс төрийн бус талын ач холбогдлыг дөвийлгөн авч үзсэн нь иргэний нийгмийг гэр бүлээс ангид бас улс төрөөс тусгаар авч үзэхэд чухал нөлөө үзүүлжээ. Нөгөө талаас, Смитийн үл үзэгдэгч гарын тухай санаа нь төрийн үүргийн тухай Классик урсгалын байр суурийг тодотгож өгдөг. Тухайлбал, классик урсгалын төлөөлөгч Стюарт нэгд, аливаа өөрчлөлт нь төрөөс шийдсэний дагуу бус харин нийгэмд өөрт нь заяагдмал хүч, үйл явцын үр дүнгээс үүсдэг, хоёрт, төр тэдгээр өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрч, нийгмийг тэдгээр өөрчлөлтүүдээр дамжуулан удирдан чиглүүлэх нь амин чухал гэж үзжээ. Нэгэнт эдгээр өөрчлөлтүүд аажим, бөгөөд зайлшгүй тул ард түмэнд мэдэгдэхгүй танигдахгүй явагдах боломжтой бөгөөд иргэд нийгмийн болон өөрсдийнхөө сонирхлыг буруугаар үнэлэхэд хүргэж мэднэ. Тйимээс төр нь хувь хүмүүсийг өөрсдийнх нь хувийн болоод нийтийн сонирхолд нь нийцүүлж боловсрол олгох, гэгээрүүлэхэд манлайлах үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ. Харин Смит төрийн үүргийн тухай арай ялгаатай үзэлтэй байсан байна. Улс төрчдийг “зальжин, овжин амьтад” /insidious and crafty animals (1776, 1937:435)/ гэж үздэг байсан. Тэрбээр нэгд, улс төрийн бус амьдрал /иргэний нийгэм/ нь улс төрийн шийдвэр гаргах үйл явцаас тодорхой хэмжээгээр биеэ дааж зохион байгуулж, оршин тогтох ёстой. Хоёрд, иргэний нийгэмд үйлчилдэг хууль зарчмууд бас улс төрд ноёлох ёстой гэж үзсэн. Тийнхүү төр бол халамжлагч, хамгаалагчийн үүрэг гүйцэтгэх ёстой, тухайлан, өмчлөх эрхийг хамгаалах гэх мэт. Тиймээс классик урсгалынхан улс төрийн эдийн засаг гэдгийг бие даасан хувийн оролцогчдоос бүрдэх хувийн хэрэгцээгээ хангах тогтолцоо гэдэг ажээ. Энэ нь иргэний нийгэм, өөрийгөө зохицуулагч зах зээл, хувийн сонирхол ба нийтийн сайхан, төр ба нийгэм гэсэн байдлаар үзэж болох юм. Иргэний нийгэм Үйлдвэрлэл айл гэрийн хүрээнд явагддаг нийгмүүдэд бүтээгдхүүний хэмжээ, гарц тухайн айл гэрийн хэрэгцээ, боломжит хөдөлмөр, зохих хөдөлмөрийн хуваарь зэргээр хязгаарлагддаг. Тиймээс нийгмийн зохион байгуулалт, зориулалт болон хэмжээнээсээ болоод гэр бүлийн үйлдвэрлэл нь үйлдэрийн газрын зарчмаар хөгждөггүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлд оролцогчдын харилцааны шинж чанар нь ялгаатай байдаг. Нэг нь үйлдвэрлэлээс бусад олон харилцаанд хамтран оролцогчид байхад нөгөөд нь цалин хөлсөөр ажилладаг ажилчид давамгайлдаг. Поланий үзэхдээ, гэр бүлийн хүрээнд ч хөдөлмөрийн хуваарь байдаг боловч энэ нь гэр бүлийн амьдралын бүтэц, логикийн үндсэн дээр явагддаг гэжээ/1957:71/. Харин эдийн засгийн хүрээнд үйлдвэрлэлд оролцогчид нь солилцооны гэрээгээр хоорондоо холбогддог байна. Нэгэнт л гэрээ цусан холбоо, гэр бүл, эрх мэдэл, шашны холбоо болон бусад нийгмийн холбогчийн үүргийг орлон, үйлдвэрлэлийн явцын олон хэсгүүдийг хооронд нь холбож байгаа нь эдийн засаг нь өөрөө тусдаа институт болгож өгдөг. Өөрөөр хэлбэл, бүх хүмүүс өмчийн эзэн болдог ба тэдний хооронд өмч солилцох, арилжих гэрээт харилцаа бүхий хувийн өмчит тогтолцоо бий болдог/К ба Л, ху 37/. Эдийн засгийн бус институт дэх эдийн засгийн үйл ажиллагаа нь тэдгээр институтүүдээс гаралтай сэдлийн үндсэн дээр хийгддэг. Гэр бүлийн гишүүд гэр бүлийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу гэр бүлийн үйлдвэрлэлд оролцдог. Сэдэл нь, гэр бүлийн өмнө хүлээн зөвшөөрөгдөх, захирагдах, асран халамжлах хүсэл гэх мэт. Харин эдийн засгийн хүрээн дэх эдийн засгийн үйл ажиллагааны сэдэл нь гагцхүү эдийн засгийн амьралаас угшилтай сэдэлд үндэслэгддэг. Энэ нь өөрийгөө эрэлхийлэх, өөрийгөө хүчтэй болгох гэж тодорхойлогддог. /Self-seeking, self-aggrandizement/. Ийм сэдэлтэй хүмүүс өөрсдийгөө тусгаар, харилцан хамааралгүй, бие даасан гэж тооцдог ба гагцхүү өөртөө үнэнч байх л шаардлага үлддэг. Тийнхүү иргэний нийгэм гэдэг нь гэр бүл болон төрөөс зохицуулагддаг хэрэгцээгээ хангах тогтолцоо төдийгүй харин өөрөө өөрийнхөө төлөө байдаг хувийн сонирхлын сэдэлтэй тогтолцоог хэлдэг ажээ. Үүнийг Шломо Авинери бичихдээ, “Иргэний нийгэм нь бусад хүн бүрийг миний зорилгод хүрэх хэрэгсэл гэж харьцдаг түгээмэл эгоизмын хүрээ юм. Үүний хамгийн тод томруун бөгөөд ердийн жишээ бол эдийн засгийн амьдрал бөгөөд түүгээр дамжуулан би бусдын идэх, оромжтой байх зэрэг хэрэгцээг хангахын тулд худалдаа солилцоо хийдэг бус харин бусдын надад мэдрэгдсэн хэрэгцээг нь хувийнхаа зорилгод хүрэхэд ашигладаг. Миний зорилго бусдын хэрэгцээгээр дамжин хэрэгждэг бөгөөд хүмүүс надаас хамааралтай хэрэгцээ нь их л байх тусам, миний байр суурь улам л сайжирдаг”/1972:134/. Өөрийгөө зохицуулагч зах зээл Дээр дурдсан үл үзэгдэгч гарны зарчмаар үзвэл хувийн ашигаа хөөцөлдсөн хүмүүсийн солилцоо арилжааны үйл ажиллагаа нь ямар нэгэн хөндлөнгийн зохицуулалтгүйгээр хүмүүсийн хэрэгцээг хамгийн ихээр хангаж чадах уу гэсэн асуулт урган гардаг. Зах зээл дээр хувь хүмүүс худалдагч, худалдан авагч болж байж мөнгө, бараа зах зээлд бүрэн эргэлтэд орж байдаг. Гэхдээ эрэлт байхгүй барааг худалдахад бэрхшээлтэй бөгөөд энэ нь эргээд хувь хүмүүсийн хэрэгцээгээ хангахыг чадварт саад учруулна. Хэрэв эрэлт байхгүй бол ажил эрхлэхэд ч мөн хүндрэлтэй болно. Энэ нөхцөл байдлыг классик сургууль зах зээлийн харш гэж үздэггүй. Харин энэ нөхцөл байдлал нь хувь хүмүүсийг бусдын хэрэгцээнд тохируулан ур чадвар болон үйлдвэрлэлийн хэрэгслээ өөрчилж, шинэчилж байдаг гэдэг. Нөгөө талаас, энэ нь зөвхөн хувь хүнд л тохиолдох бэрхшээл харин нийт оролцогчдод бүхэлд нь тохиолдохгүй гэж үздэг. Үүний зэрэгцээ энэ хүндрэл нь түр зуурын бөгөөд тухайн оролцогч эрэлттэй байгаа бүтээгдхүүн, үйлчилгээг үйлдвэрлэхэд өөрийн ур чадвар, капиталаа зохицуулж өөрчилсөн тохиолдолд энэ нь арилах юм. Д.Рикардо хэрэв барааны эргэлт үгүй болох тохиолдолд үйлдвэрлэгч мэдэрч, өөрчлөлт хийх хандлагатайг дурджээ /1821, 1951:290/. Тэгвэл энэ нь зөвхөн хувь хүмүүсийн түвшинд тохиолдох бэрхшээл бол харин зах зээл нь эрэлттэй бөгөөд авах боломжтой барааг авч чадахгүй нөхцөл байдал нийт зах зээлийн түвшинд бий болох нь өөрөө зах зээл нурсны шинж бөгөөд энэ нь зах зээлийн үндсэн механизм ажиллахгүй байгаа гэсэн үг. Францын эрдэмтэн Ж.Б.Сэй зах зээлийн дээрх зогсонги байдал үүсэх логикийн хувьд боломжгүй гэж үзсэн. Сэйгийн хууль. Тодорхой бараа бүтээгдхүүнийг борлуулж чадахгүй байгаа нь тухайн үйлдвэрлэгчийн хувийн буруу тооцоо гэдэг ба системийн хувьд зах зээл бүхэлдээ ийм байдалд орох боломжгүй юм. Хэрэв үйлдвэрлэгч хичнээн “зөв” барааг үйлдвэрлэн нийлүүлэхэд борлогдохгүй байгаа нөхцөлд системийн хувьд ажиллахгүй байна гэсэн үг. Хэрэв үнэхээр ийм байдал үүссэн гэж үзвэл энэ нь зах зээлийн механизм нь гажуудалтай байгаа хэрэг. 1930-аад онд болсон Их депрессийн үед үйлдвэрлэл явуулах хүчин чадал байсан боловч ашиглагдахгүй байсан. Ажлын байр байсан боловч ажилд авахгүй байсан, хөдөлмөр, капитал хоёр сул зогссон учир нь мөнгө бараа үйлчилгээ хэрэглэх хүмүүсийн гар дээр байгаагүй. Хэрэв хүмүүс ажилтай байсан бол нийт эрэлт хадгалагдах байсан. Хэрвээ үүнийг төр засгийн үйл ажиллагаанаас болоогүй, зах зээлийн өөрийнх нь ажиллагаанаас үүдэлтэй гэж үзвэл зах зээлийн өөрийнх нь хямрал гэж үзэж болох талтай. Харин уг хямралын шалтгааныг зах зээлийн дотоодоос угшилтай эсвэл хөндлөнгийн хүчин зүйлээс болсон гэж хоёр янзаар маргадаг. Мэдээжээр классик урсгал гадны хүчин зүйлийг онцолдог байна. Гол үндэслэл нь бараа үйлчилгээ борлуулагч ямар ч нөхцөлд бараа авахгүйгээр мөнгө барьж байх сэдэлгүй байна гэдэг. Дээрхээс дүгнэвэл бусдын хэрэгцээг хангах чадвараас өөрийн хэрэгцээг хангах боломж хамаардаг бөгөөд энэхүү бололцоо зах зээлийн механизм бүрдүүлдэг ажээ. Хувийн сонирхол ба нийтийн сайхан Өмнөхөөс тоймлож үзвэл, хувийн сонирхлыг хангах үйл ажиллагаануудын үр дүнд нийтийн сайхан өөрөө бий болдог бөгөөд энэ нь зах зээлийн өөрийгөө зохицуулах чадвараар бий болдог гэж болно. Ямарваа нэгэн худалдааг хязгаарлах нь /импорт/ тухайн орны онцгойлон хөрөнгө оруулж буй үйлдвэрлэлийн чиглэлээр байж болохыг зөвшөөрсөн. Тийнхүү тухайн нийгмийн нийт капиталын хуримтлалын түвшинд тодорхой хөрөнгө оруулалтыг чиглүүлж болдог. Ерөнхийдөө нийгмийн нийт хөрөнгө, капитал хуваарилагдах нь тухайн оролцогчдын хувийн шийдвэр тооцооноос хамаарах ба хамгийн үр ашигтай үйлдвэрлэлийн салбар хөгжих, хөрөнгийг татах зүй тогтолтой гэжээ. Учир нь хувийн сонирхлыг ашиг хамгийн ихээр хангаж чаддаг. Хувь хүний гарт буй капитал нь тийнхүү хувийн сонирхлоо дагаа үр ашигтай салбарыг тодорхойлон хөгжүүлэх чадвартай байдаг тул хөрөнгө оруулалтыг төрөөс зохицуулах нь үр ашигтай салбарыг тэр бүр олж чадахгүй байх магадлалтай байдаг. Тийнхүү нийтийн сайхан гэдэг нь классик эдийн засагчдын хувьд хувийн сонирхлоос ялгаатай боловч холбоотой бөгөөд нийгмийн капитал хуримтлалд оршдог. Энэхүү зорилгод төрийн оролцоогүйгээр хамгийн сайнаар хүрч болно гэдэг. Төр ба нийгэм Тэгвэл төрийн үүргийг хэрхэн авч үздэг вэ? Смит бичихдээ гурван үүрэг байдаг гэжээ. Үүнд: 1 нийгмийг хүчирхийлэл болон бусад улс гүрнүүдийн довтолгооноос хамгаалах 2 нийгмийн гишүүдийг бусдаас үзүүлэх дарлал, шударга бус үйл ажиллагаанаас хамгаалах өөрөөр хэлбэл шударга ёсыг сахиулах 3 нийтийн зориулалттай байгууламжийг байгуулах, ажиллуулж байх, учир үүнээс олох ашиг нь хувь хүмүүст эргэж төлөгдөх нь хэцүү байдаг. Худалдааг дэмжсэн /Зам, гүүр, суваг гэх мэт/ болон хүмүүсийн боловсрол гэх мэт. Базвал, төр нь зөвхөн үндэсний батлан хамгаалах, шударга ёс тогтоох, нийтийн зориулалттай байгууламж бүтээх, боловсролын зэрэг асуудлыг л хариуцах ёстой ажээ. Өртөг ба хуваарилалт Хөдөлмөрийн хуваарь ба солилцоо Энэхүү хоёр ойлголт нь хоорондоо нягт уялдаатай. Хэрэв зах зээл байхгүй байсан бол тусгай хувь хүмүүс тодорхой хөдөлмөрийн хуваарийн дагуу мэргэжих, дагнах шаардлага байхгүй байсан. Хөдөлмөрийн хуваарь оролцох нь тухайн үйлдвэрлэгч өөрөө үйлдвэрлэдэггүй амьжиргааны хэрэгцээний зүйлсийг солилцох шаардлагыг бий болгодог. Хөдөлмөрийн хуваарьт оролцох нь солилцох, арилжихыг шаарддаг. Хөдөлмөрийн хуваарьтай холбоотой тэрхүү харилцан хамаарал нь арилжаа, солилцооны тогтолцоог хөгжүүлдэг. Энэ нь үнэтэй холбогддог. Энэ талаар үнийн хоёр тайлбар байдаг. Нэгд, өртгийн хөдөлмөрийн онол, хоёрт, бүтээгдхүүний үнийн онол. Үнэ нь бараа үйлдвэрлэхэд зарцуулагдсан хөдөлмөрийн харьцангуй тоо хэмжээнээс хамаардаг гэдэг. Жишээлбэл, хүрэм үйлдвэрлэхэд 10цаг хөдөлмөр, сандал хийхэд 20 цаг хөдөлмөр зарцуулсан бол нэг сандал хоёр хүрэмтэй тэнцэх ажээ. Хоёрт, үйлдвэрлэлийн өртгийн онол. Тухайн бүтээгдхүүнийг үйлдвэрлэхэд бусад бүтээгдхүүнийг бас ашигладаг ба өөрийг нь ч бусад төрлийн бүтээгдхүүн үйлдвэрлэхэд ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл, аливаа бүтээгдхүүн үйлдвэрлээд түүнийг дахин үйлдвэрлэхэд шаардлагатай зүйлсэд зарцуулах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй болдог. Тухайн бүтээгдхүүнээс олсон орлого энэхүү зардлаас илүү байвал нэмүү бүтээгдхүүн үйлдвэрлэсэн гэсэн үг. Эдгээр бүтээгдхүүний дахин үйлдвэрлэлд хэрэглэгдэх чадвар гэдэг нь тэдгээрийн үнээс хамааралтай болдог. Тиймээс үнэ нь нэгд, үйлдвэрлэлийн зардлыг агуулсан байх, хоёрд, тухайн бүтээгдхүүнийг үйлдвэрлэлд орц болгон хэрэглэх бүтээгдхүүний үнэтэй нийцсэн байх нөхцлийг хангах ёстой. Неоклассик урсгалтай зөрчилддөг нэг сана а нь хэрэглээ ялангуяа ажилчдын хэрэглээ ялгаатай үздэг. Тэд ажилчны хэрэглээг тооцон бүтээгдхүүний адилаар авч үздэг. 10 тонн төмөр 250 шуудай буудай 100 цаг хөдөлмөр 700 ш б 15 т төмөр 50 цаг хөдөлмөр 25т төмөр 450 шуудай буудай 150ц хөд. Тэгэхээр үнэ гэдэг бол барааны хоорондын солилцогдох ханшийн илэрхийлэл байдаг ба нэмүү үйлдвэрлэл явуулсан нөхцөлд ашгийн тухай асуудал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, үнэ ба үйлдвэрлэлийн өртгийн ялгаа нь түүний цэвэр ашиг болж байдаг. Эндээс энэхүү ашиг буюу орлогын хуваарилалтын тухай асуудал хөндөгддөг. Орлогын хуваарилалт Орлогын хэрхэн хуваарилах нь үйлдвэрлэлийн хэрэгсэлд ямар харьцаатай байгаагаар тодорхойлогддог бөгөөд энэ нь ангиудын хоорондын тэмцлийн асуудал болж хувирдаг. Классик урсгал Марксист, Кейнсийн, Нео-классик онолуудын эх үндэс нь болдог. Марксын улс төрийн эдийн засаг Материал сонирхол ба эдийн засгийн анги Капиталист нийгмийн үед хүмүүсийн сонирлын нийтлэг нь ангийг бий болгодог. Ийнхүү ангийн нийтлэг сонирхлыг мэдэрсэн үзд энэ нь улс төрийн сонирхол болж хувирдаг. Сонирхлыг дараахь байдлаар авч үзжээ. 1 Сонирхол ноь үйлдвэрлэлийн бүтцэд гарч ирдэг. Хувийн сонирхол нь тухайн хувь хүний үйлдвэрлэлийн явцад эзлэх байр сууринаас нь хамаардаг. 2 Хувийн сонирхлыг сайн ойлгохын тулд тухайн хүний харьяалагдаж буй ангийн сонирхлыг ойлгох хэрэгтэй. Харин иргэний нийгмийн хуваарь нь хүмүүсийг ангиудад хуваадаг. Өөрөөр хэлбэл, иргэний нийгэмд бий болж буй сонирхлууд нь ангийн сонирхол байх тухай өгүүлдэг. 3 Ангиудын сонирхол нь харилцан бие биентэйгээ зөрчилддөг. Нэг ангийн материаллаг сонирхол хангагдахын хэрээр нөгөө анги нь алдаж байдаг. 4 Үйлдвэрлэлээс угшилтай ангийн сонирхол нь төрийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн улс төрийн сонирхол болдог. Тэгэхээр ангид хуваагдах нь үйлдвэрлэлийн харилцаагаар тодорхойлогддог. Марксынхаар зах зээл эдийн засаг гэдэг нь хувийн сайн сайхныг дээшлүүлэх механизм гэхээсээ илүү харин капиталистуудын нэмүү өртөг үйлдвэрлэх, капитал хуримтлуулах хэрэгсэл ажээ. С - бараа бүтээгдхүүн /хэрэглээний зориулалттай/ М – мөнгө, цалин С - М - С Солилцооны энэ загвар бүхий хэлбэрийн эдийн засагт ноёрхож байдаг гэсэн. Харин капитализмын онцгойлох шинжийг М - С - М” гэсэн солилцооны загварт байна гэсэн. Өөрөөр хэлбэл, капитал нь илүү капитал, нэмүү орлого олж ирэх тухай ярьдаг. Энэ нөхцөлд хувийн хэрэгцээндээ зориулж бус харин хөрөнгийн хуримтлал гол зорилго болдог. Гэхдээ дээрхийн алинд нь оролцох тухайн хувь хүнд нь ямар нөөц олдоцтой боломжтой байгаагаас хамаарах бөгөөд хөрөнгө хуримтлуулах, өсгөх зорилготой боломжтой хүмүүс нь капиталистууд байдаг. Харин хөдөлмөрөө зарж амьдардаг хүмүүс нь ажилчид бөгөөд цаг хугацааны туршид энэхүү ялгаа улам ихэсдэг байна. Эндээс ангиудын нийгмийн нөхцөл байдал нь системийн хувьд ялгаатай байдаг. Энэ нөхцөл байдал нь цаашлаад хувь хүмүүсийн сонирхол, ухамсрыг тодорхойлдог. Материаллаг сонирхол, ангийн зөрчил, ба капитализм Классикуудтай төсөөтэйгөөр амьжиргааны зардалд нь цалингаар хэмжиж ажилчдад олгох бөгөөд түүнээс илүү гарсан хэсэг нь капиталистуудын хувийн ашиг болдог. Цалин өсгөх нь капиталистуудад үлдэх ашиг нь буурах урвуу хамааралтай гэж үздэг байна. Тиймээс ашгаа өсгөх хоёр үндсэн зам байдаг үүнд: нэг бол бүтээгдхүүний үнэлэмжийг өсгөх /туйлын нэмүү өртөг/, эсвэл ажилчдын амьжиргааны зардлыг өөрөөр хэлбэл цалинг бууруулах /харьцангуй нэмүү өртөг/. Тийнхүү хоёр ангийн сонирхол нь хоорондоо зөрчилддөг. Нөгөө талаас материаллаг нөхцөл болон улс төр хоорондоо шалтгаацлын холбоотой тухай сургадаг. Энэ нь дараахь хоёр баталгаанаас хамаардаг. 1 Капитализм ажилчдын материаллаг нөхцөл байдалд хэрхэн нөлөөлдөг тухай, 2 материаллаг нөхцөл нь ангийн ухамсрыг бий болгодог тухай нотолгоо юм. Капитализмын үеийн эдийн засгийн өсөлт нь капиталын өрсөлдөөнөөр явагддаг бөгөөд энэхүү өрсөлдөөн нь үнийн тогтолцоондээр хийгддэг. Зах зээлээ бусад өрсөлдөгчдөөсөө булаан өргөтгөхийн тулд үнээ бууруулдаг нь үйлдвэрлэл өссөн ч гэсэн ашиг өсөх хандлагыг саармагжуулдаг. Харин энэ үед үйлдвэрлэл өсөн, ажилчдын бодит орлого нэмэгдэх боломжийг агуулдаг. Мөн Маркс үзэхдээ өрсөлдөөн нь хязгаарлагдмал шинжтэй учир нь сул, дорой бизнесүүд зах зээлээс хурдан шахагдах бөгөөд өсөгч үйлдвэрлэл нь ажилчдын бодит орлогын өсөлтөд хувь нэмэр болох нь сулардаг. Эдийн засгийн сонирхол ба ангийн ухамсар Эдийн засгийн буюу хүмүүсийн үйлдвэрлэлийн харилцаан дахь байр суурь нь тэдгээрийг нийтлэг ангиудад хуваадаг бөгөөд энэ нь тэдгээрийн улс төрийн байр суурьт ч мөн логик үргэлжлэл болдог байна. Тийнхүү капитализмын үед ажилчдын нийтлэг нөхцөл байдал давамгайлах бөгөөд хувийн онцгойлох шинж чанарын ач холбогдол буурч байх болно. Улс төр Хувьсгалт улс төр, ангийн зөвшлийн улс төр буюу социал-демократ улс төр, Марксын төрийн онол. Хувьсгалт улс төр Капитализмд төрөлх нөхцөл байдал нь ажилчин ангид хувьсгалт ухамсрыг бий болгох бөгөөд хувьсгал өрнөж, төрийн засгийг устгах болно гэдэг. Машинт үйлдвэрлэл нэвтрүүлэх нь ажилгүйдлийг бий болгох бөгөөд капиталын хуримтлалыг улам нэмэгдүүлдэг. Социаль демократ улс төр Хувьсгал бол ганцхан боломжит зам гэж үздэггүй . Ажилчдын нийгмийн нөхцөл байдлыг социаль-демократ арга замаар хэрэгжүүлж болно гэдэг. Өөрөөр хэлбэл, оршин тогтнож буй системийн хүрээнд түүгээр дамжуулан улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд ажилчид ангийн хувьд идэвхтэй оролцон нөлөөлж болно гэж үздэг. Харин хуваарилалтын асуудал маргаантай бөгөөд нэгдмэл байр сууринд хүрч чадаагүй л байна. Дахин хуваарилалтын үр дүнд ажилчид богино хугацаанд хожих боловч харин урт хугацаанд бусад орны бизнесийн өрсөлдөөнд алдах эрсдэл байдаг. Төрийн тухай Марксийн үзэл 1 Эвлэршгүй зөрчил ангиудын эдийн сонирхлуудын хооронд бий болдог. 2 Энэхүү эвлэршгүй зөрчил нь нийгмийн дэг журам заналхийлдэг. 3 Энэ дэг журам нь нэг ангийн эдийн засгийн сонирхлыг хангахад чиглэгдсэн нийгмийн зохион байгуулалт байдаг. 4 Тиймээс уг дэг журмыг хангах нь өөрөө нэг ангийн сонирхлын эсрэг чиглэгдсэн байдаг. 5 Тийнхүү дэг журмыг хангагч байгууллага болох төр нь нэг ангиас нөгөөгөө дарлах хэрэгсэл нь болж байдаг. Тийнхүү төр бол эдийн засгийн хүчинд үйлчилдэг бөгөөд капитализмын улс төрийн хальс бүрхэвч болох давхаргын нэг хэсэг юм. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдMain IPE perspectives in comparisonHistorical overview of Int'l political economy: Session 1 Hicheel 3 : Neoclassical economy Pol Econ Basics Classical school in polit econ basics Draft Syllabus for the Intro to Pol Econ; 2003 Найзууд |