Нэр өгөгдөөгүй | |
Hicheel 3 : Neoclassical economy Pol Econ Basics
18:41
,
2007-01-09
..
1
сэтгэгдлүүд
.. Холбоос
Хичээл 3 Неоклассик эдийн засаг Энэ урсгалын хамгийн гол төлөөлөгчид нь Альфред Маршалл /Principles of Economics, 1920/ , А.С.Пигу /Ажилгүйдлийн онол, 1933/ нар ордог. Хоёр гол санаа дэвшүүлсэн : Нэгд, үнэлгээний сэтгэл ханамжийн тухай санаа, хоёрт, ахиуцын тухай арга зүйн чухал хэрэгслийг боловсруулсан. Эндээс эдийн засаг гэдэг нь зөвхөн материал баялгийн үйлдвэрлэл гэхээсээ илүү хүний үйлдлийн логик гэдэг утгаар нь үзэх болсон. Неоклассик онолын бүтэц Хүмүүс хязгаарлагдмал сонголт хийх тухай зарчим гаргасан. Өөрөөр хэлбэл, тодорхой үйлдлүүдийн үр дүн, нөлөөг тооцох замаар тодорхой тооны үйлдлээс хамгийн ашигтайг нь тухайн нөхцөлд субьект сонгодог гэж үздэг. Иймээс өөрт өгөгдсөн хязгаарлагдмал нөөцийг хүн хамгийн их ашиг гарахаар тооцож ашигладаг. Тиймээс тодорхой нөөцийн нөхцөлд боломжтой сонголтуудыг хүмүүс өөрийн үнэлэмжийн дараалалд оруулдаг. Эдгээрийг тийнхүү харьцуулсны үндсэн дээр хамгийн оновчтой сонголтыг хийдэг. Рационал сонголтын хувьд Б нь Сгээс дээр үед А нь Бгээс илүү гэж үзвэл А нь Сгээс илүү байна. Аливаа бүтээгдхүүнүүд тухайн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хамгийн ихээр хангах чадвартай үед өрсөлдөх чадвар бий болдог. Тийнхүү рационал сонголт нь хувь хүмүүс олон хувилбарт арга хэрэгслийг ашиглан хувийн сэтгэл ханамжийг дээд зэргээр хангахад тусалдаг. Нөгөө талаас хязгаарлагдмал нөөц байгаа нь сонголтыг улам оновчтой болохыг шаарддаг өөрөөр хэлбэл хэрэв нөөц хангалттай бол хэрэглэгч адилхан хэрэгцээтэй хоёр болон түүнээс дээш зүйлсийг сонгохгүй харин бүгдийг нь олж авах боломжтой байдаг. Гэтэл нөөц хязгаарлагдмал учраас тухайн нөхцөлд аль нь илүү сэтгэл ханамж авчрах хувийн тооцоон дээр үндэслэн сонголтоо хийдэг. Энэхүү зарчмаар нийт нийгмийн буюу бүлгийн сайн сайхны тухай асуудлыг хөнддөг. Хувь хүний сайн сайхан, нийтийн сайн сайхан хоёр ялгаатай байдаг. Энд хоёр логик хүчин зүйл үйлчилдэг: нэгд, хэрэглээ нь зөвхөн тухайн хувь хүмүүс төдийгүй тэнд шууд оролцоогүй хүмүүст нөлөөлж байдаг. Хоёрт, бусад хүмүүс арилжаа солилцоогоор дамжуулан хамтын сайн сайхнаа өсгөх бололцоог бий болгож байдаг. 1/ Нэг хүний сонголт нь санамсаргүйгээр бусад хүмүүсийн хувьд нэг бол эерэгээр эсхүл сөргөөр нөлөөлж болно /externalities/ Тэгэхээр энэхүү нөлөөллөөс болж нийтийн сайхан бол автоматаар хувь хүмүүсийн сайхан сонголтоос бүрдэнэ гэж үзэж болохгүй юм. Харин нийтийн сайхан нь хувь хүмүүсийн сайн дурын солилцоон дээр тулгуурладаг. Тиймээс төгс зах зээл дээр хувь хүмүүс өөрсдийн тохиролцож харилцан ашигтай үнээр сайн дурын солилцоо хийгээд тэр нь нийтэд нь ашигтай бөгөөд сэтгэл ханамж авчирч чадаж байгаа нөхцөлд нийтийн сайн сайханы оптимум гэж үзэж болох бөгөөд эдийн засагт Парето оптимум гэдэг ажээ. Практик түвшинд неоклассик хандлага нь сайн сайхныг сонголттой холбож үздэг өөрөөр хэлбэл, сонголт хийх боломж өргөн байх тусам л нийтийн сайханд хүрэх боломж өндөр байна гэдэг. Харин зах зээл сонголтыг өсгөдөг байхад зах зээлийн бус хуваарилалт сонголтод саад учруулдаг ажээ. /gasoline rationing/ Тиймээс ерөнхийдөө төрийн оролцоог хязгаарлах эрмэлзэлтэй байдаг бөгөөд зах зээлийн хязгаарлалт гэдэгт сонголт сайн сайхныг бий болгож чадахгүй байх тэр хязгаартай адилтгадаг. Зах зээл нийтийн сайхныг бий болгодог гэдэг нь заримдаа үнэн биш болох тохиолдлууд бий . Өмчлөх эрх Өмчлөх эрх гэдэг нь эд баялгийг өмчлөх, хэрэглэх, захиран зарцуулах эрхийг хэлнэ. Бодитой материаллаг өмч /хэрэглээний бүтээгдхүүнүүд, газар, тоног төхөөрөмж гм/ ба биет бус өмч /үзэл санаа, яруу найраг, химийн томьёо, хөрөнгө оруулалтын стратеги гэх мэт/ байж болно. /Externalities/ Сайн дурын солилцоо ба хувь хүмүүс өөрсдийн хүсэл хэрэгцээгээ хамгийн сайн мэддэг гэсэн үндсэн санаанууд нь аяндаа чөлөөт зах зээлийн оптималь байдлын тухай баталгааг зөвтгөдөг. Гэхдээ неоклассик байр сууринаас чөлөөт зах зээл нь тэр оптимал байж чаддаггүй. Учир нь хүмүүсийн сайн дурын солилцоо нь түүнд шууд оролцоогүй бусад хүмүүст нөлөөлөхгүй байж чаддаггүй бөгөөд тэдгээр нь тэр бүр эерэгээр нөлөөлдөггүй. Өөрөөр хэлбэл, энэ нь өөрийгөө зохицуулагч зах зээл нь тэр бүр зорилгодоо хүрч чадахгүй байгаа хэрэг бөгөөд үүдн зах зээлийн бус буюу улс төрийн үйл явцаар нөлөөлөх шаардлагатай гэж үздэг. Ийм хөндлөнгийн нөлөөллөөс болж хүмүүс шууд оролцоогүй үйл ажиллагааныхаа төлөө төлөөс төлөх эсхүл санамсаргүй ашиг хонжоо олох боломж бий болдог. Тухайлан тодорхой үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас болж агаар бохирдох, ингэснээрээ хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлөх, цаашлаад эмчилгээний зардал зэрэг санамсаргүй үр дагаварт хүргэж болно. Хүсээгүй болон оролцоогүй үйл ажиллагааныхаа төлөө хүмүүс төлөөс төлөхөд хүрдэг. Эндээс Паретогийн оптимумд хүрч чадахгүй болно. Өөр нэг жишээ: Ахиу орлого нь ахиу зардал үнэтэй тэнцэх хүртэл өсөх бөгөөд үйлдвэрлэл тэр чинээгээрээ өргөждөг. Ахиу зардал үнэтэй тэнцэх хэмжээнд өсвөл орлого зарлага тэнцэж үйлдвэрлэл тэр хэмжээнд тогтдог. Төрийн үүрэг Нэгд, улс төрийн үйл явцаар дамжуулан зах зээлийн дутагдлыг зардал, орлогыг нийгмийн ашиг, гарзтай тэнцвэржүүлэх замаар даван туулж болно. Торгууль, болон татаасыг ашиглаж болно. Бохирдуулж байгаа компаниудыг торгож болох бөгөөд энэ нь тухайн бүтээгдхүүн үйлдвэрлэж байгаа компанийн үйлдвэрлэлийн зардал болох юм. Харин бохирдлыг бууруулах чиглэлд ажил хийж байгаа компанид татаас өгөх замаар тухайн үйл ажиллагааг дэмжиж байдаг. Хоёрт, төрийн зохицуулалт. Үнийн тогтолцоо, стандарт жишиг тогтоох замаар хэрэгжүүлж болно. Энд төрөөс янз бүрийн хорио, цээр, шаардлагыг тогтоодог мөн монополийн үнэд тодорхой хяналт тогтоох, аюулгүй стандарт, бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээ, зэвсгийн аж үйлдвэрийн үн хаялцуулах үйл ажиллагаанд тодорхой журам тогтоох гм. Гуравт, хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаагаар зарим нэг нөлөөг хязгаарладаг. Хохирсон талууд шүүхэд зарга мэдүүлж болно. Нийтийн бараа үйлчилгээ Дээрхийн нэгэн адилаар нийтэд зориулсан боловсрол, зам харилцаа, судалгаа шинжилгээ, өмчлөх эрх, батлан хамгаалах, замын зохицуулалт, эрүүл ахуй зэрэг нь зах зээлийн хангаж чаддаггүй зүйлсэд ордог. Зах зээлийн нөхцөлд үйлдвэрлэгчид ашиг олж болох тэр л зүйлсийг үйлдвэрлэг. Дээрх бараа үйлчилгээг үйлдвэрлэсэн нөхцөлд бүх хүмүүс түүнийг нь хүртэх боломжтой байдаг тул түүний үйлдвэрлэлд оролцохгүйгээр үйлчилгээг нь хүртэх нь хувийн хамгийн ашигтай сонголт байж байдаг. Харин төр үүнийг нь албадлага болон төвлөрсөн зохион байгуулалтын арга хэрэгслээрээ дамжуулан хэрэгжүүлэх боломжтой байдаг. Монопол болон олигополь Классик болон Неоклассик онолд төгс өрсөлдөөнт зах зээлийн тухай яридаг. Харин тийм биш нөхцөлд яах гэсэн асуудал гардаг. Энэ үед засгийн газрын оролцоо зохицуулалтаар дамжуулан том компаниудыг жижиглэх мөн компаниуд нэгдэх, хуйвалдахаас сэргийлэх үүргийг төр гүйцэтгэдэг. Дүгнэхэд, улс төр нь зах зээл нь үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөлд нөхөж өгдөг альтернатив хэрэгсэл гэж үздэг. Кейнсийн улс төрийн эдийн засаг Өөрийгөө зохицуулах чадвартай зах зээлийн механизмыг шүүмжилж гарч ирсэн. Эрэлт нийлүүлэлтийн онолын дагуу үнийн механизмаар дамжуулан зах зээл дээр бараа бүтээгдхүүнүүд борлогдож байдаг. Харин бүтээгдхүүн зарагдахгүй байвал энэ нь тухайн үйлдвэрлэгчийн хувийн буруу тооцооноос болсон бөгөөд зах зээлд бүхэлд нь ийм байдал үүсэх боломжгүй гэж үздэг. Харин Кейнс энэ нөхцөл байдал зах зээл дээр бүхэлд нь үүсч болно гэсэн. Энэ бүхэн нь нийт эрэлт буурсантай холбоотой гэж үздэг. Кейнс зах зээл нь өөрөө нөөцийг бүрэн дайчилж чаддаггүй бөгөөд тогтворгүй байдал руу хөтлөх хандлагатай гэж үзсэн. Эдийн засгийн орчилт чанар Хөдөлмөр зарж цалин хөлс болох бөгөөд энэ нь бараа бүтээгдхүүний худалдан авах эрэлт болдог бөгөөд эрэлт нь тухайн бүтээгдхүүн цаашид үйлдвэрлэл хөрөнгийг хуримтлуулдаг. Хүснэгт 1 Орлого ба ажил эрхлэлт холбоотой. Хувийн өмч нь олох орлогыг тодорхойлдог бөгөөд тэдгээрийн хэрэгцээ нь зах зээлд оролцох шаардлагатай болгодог. 2 Орлого нь хувь хүмүүсийн хувьд зарлага хийхэд гол зүйл болдог. 3 Эрэлт нь компаниудын хувьд үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг бий болгодог. Тийнхүү эрэлтэд гарах өсөлт /бууралт/ цаашдын өсөлт бууралтад нөлөөлдөг. Харин тодорхой үйлдвэрлэлд хөрөнгө оруулах нь асуудал тулгадаг. Ж.Робинсон хөрөнгө оруулалт нь үр ашигт байдлын тухай хүлээлт тооцоонд тулгуурладаг ба энэ нь ашигт байдлын сүүлийн үеийн туршлагад үндэслэгдэнэ. Харин хөрөнгө оруулалт, үр ашигт чанарын тухай хүлээлт нь харилцан бие биедээ нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, эргээд хөрөнгө оруулалт нь үр ашигт чанарыг өсгөж байдаг. Энэхүү хөрөнгө оруулалт ба түүний үр ашигт чанарын тухай хүлээлт нь хөрөнгийн зах зээл ба түүнээс бий болох тогтворгүй байдлын хүчин зүйлийг өгүүлдэг. Үнэт цаасны зах зээл нь богино хугацааны ашигийг голчилдог тул зах зээлийн тогтворгүй байдал үүсгэх хандлага ихтэй байдаг. Энэ нь эдийн засгийн орчилоор дамжин нөлөөтэй байдаг. Төрийн оролцоо нь дээр сонгодог үүргээсээ гадна эдийн засгийн нийт эрэлтийг нэмэгдүүлэх ингэснээрээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах нөлөөтэй байдаг гэжээ. Төр 1 Бараа үйлчилгаа худалдан авах 2 Зээллэг хийх Бонд 3 Татвараар дамжууланнөлөөлдөг Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдMain IPE perspectives in comparisonHistorical overview of Int'l political economy: Session 1 Hicheel 3 : Neoclassical economy Pol Econ Basics Classical school in polit econ basics Draft Syllabus for the Intro to Pol Econ; 2003 Найзууд |