Нэр өгөгдөөгүй

Basics of Political Economy: What is it?

Улс төрийн эдийн засаг

Хичээл 1

 

Political Economy (Greek, oikonomia-the management of a household or family, politike-pertaining to the state)

 

Улс төрийн эдийн засаг нь нийгмийн амьдралын улс төрийн хүрээ болон эдийн засгийн хүрээний салшгүй холбоо харилцааг нээн илрүүлэхэд чухал үүрэгтэй байдаг бөгөөд үүгээрээ өөрөө судалгааны обьектэд хандах өвөрмөц хандлага болж байдаг ажээ.

Хэдий тийм боловч улс төрийн эдийн засаг гэдгийг цэвэр эдийн засгийн ухаанд хамруулах хандлага байдаг байна. Тухайлбал,  /Католик Нэвтэрхий толь 12-р боть/ “улс төрийн эдийн засаг бол хүсэл хэрэгцээгээ хангах материаллаг хэрэгслүүдийг олж авах хүний үйл ажиллагааг судалдаг салбар” гэжээ. Тийнхүү “Улс төрийн эдийн засаг нь анхандаа Төрийн нөөц баялгаа зохицуулах, зохион байгуулах явдалтай холбоотой” байжээ. Тиймээс энэ утгаараа улс төрийн эдийн засаг нь иргэдийн орлого, баялгийг нэмэгдүүлэх, хоёрт төрийн хэрэг явуулахад хүрэлцэхүйц татвар, орлогыг цуглуулах, хуримтлуулах гэсэн хоёр үндсэн хэсэгтэй гэж үзсэн байна. Тиймээс энэхүү салбар ухаан бол маш эртний үүсэлтэй бөгөөд Аристотель, Платон, Ксенофон нартай холбож үздэг байна. Тиймээс эндээс үзэхэд, Улс төрийн эдийн засаг гэдэг нь төрийн эдийн засгийн бодлого, макро эдийн засгийн бодлоготой нягт уялдаж ирдэг бөгөөд эдийн засаг гэдэг нь өөрөө өрх гэрийн түвшинд тавигдаж байжээ.

 

Орчин үед нийгмийн амьдралын эдийн засгийн амьдралд төрөөс хир хэмжээгээр оролцох тухай асуудал ихээхэн маргаантай байдаг бөгөөд үүнд хэрхэн хандсанаасаа хамааран үзэл суртлын олон урсгалуудад хуваагддаг байна. Капораза, Левинь нарын үзэж буйгаар, дээрх үндсэн асуудал нь цаашлаад хоёр бүлэг асуудлыг бий болгодог. Үүнд:

Нэгт, “Өөрийгөө зохицуулагч зах зээлийн тухай асуудал. Хязгаарлагдмал нөөц баялгийн хүрээнд хувийн сонирхолдоо хөтлөгдөх агентууд хоорондоо солилцоо арилжааны харилцаанд орсноор хэрэгцээгээ хэрхэн хангаж чаддаг вэ. Өнөөгийн нөхцөлд, эдийн засагт оролцох нь хүсэл хэрэгцээ хангах үйл явцад хэрхэн эерэгээр болон сөргөөр нөлөөлдөг вэ?

Хоёрт, нийтийн сонирхлын тухай асуудал хөндөгддөг. Үүнийг хэрэгжүүлэх явцад төр хувийн сонирхолд саад бэрхшээл учруулах, эсвэл хохироодог уу, нийтийн сонирхол хувийн сонирхол хоёр ямар холбоо уялдаатай байдаг вэ?“ Тиймээс эдгээр асуултад хариулах нь тухайн хандлага, сургуулиасаа хамааран ялгардаг байна.

 

Үндсэн ойлголтууд

 

Нөгөө талаас Улс төр /politics/ ба эдийн засаг /economics/ гэдэг ойлголтуудыг тодруулж үзэх хэрэгтэй гэжээ. Энэ талаар зарим нэг тодорхойлолтыг дурдвал: Лассуэлл-хэн юуг, хэрхэн олж авч буйг”, Моргентау-Эрх мэдлийн төлөөх тэмцэл, Шаттшнайдер-төр засгийн урлаг, ухаан, мөргөлдөөний нийгэмшилт, Даль-эрх мэдэл, дүрэм журмын хэв маягууд, Истон-үнэт зүйлсийг эрх мэдэл ашиглан хуваарилах, Крик-мөргөлдөгч зөрчлүүдийг төрийн бодлогоор зөвшилд хүргэх явдал гэх мэтээр тодорхойлжээ.

Ерөнхийдөө энд улс төр гэдгийг гурван үндсэн утгаар нь өргөн хэрэглэдэг байна. Үүнд: Улс төр бол төр засгийн байгууллага, Улс төр бол публика, улс төр нь эрх мэдлээр дамжуулан үнэт зүйлсийг хуваарилах явдал.

Эхнийх нь хандлага нь төрийн албан ёсны институт байгууллагаар хязгаарлагддаг, өөрөөр хэлбэл, төрийн албан ёсны хүрээнээс гадуурх үйл ажиллагаа бол улс төрийн бус гэж үздэг байна. Бүтцийн аспектийг голчилдог: байгууллага, дүрэм журам, агентлаг, газар гэх мэт. Төрийн байгууллагаас гадуурх үйл ажиллагааг улс төрийн бус гэж үзэх, мөн төрийн байгууллагууд хүрээндэх бүх үйл ажиллагаа бас улс төрийн гэж үзэх бололцоогүй.

Хоёрдахь хандлага, улс төр гэдгийг публика гэж үздэг. Хувийн гэдгээс ялгаж үздэг. Шашны итгэл шүтлэг, бэлгийн харьцаа, хэрэглээний нарийн ширийн, хүүхэд өсгөхтэй холбоотой олон асуудал хувийн хэрэгт багтдаг. Публик буюу нийтийн хэрэг гэдэгт бусадтай холбоотой үйл ажиллгаанууд ордог боловч заагийг нарийн гаргах нь төвөгтэй асуудал. Нөгөө талаас ордны улс төр нь хувийн юм шиг боловч бусдын эрх ашигт онцгой нөлөөтэй хамаатай байдаг. Энд хоёр янзаар авч үздэг: Хувийн сонирхолтой холбодог ба энэхүү сонирхлоо хангах үйл ажиллагаа нь бусдын сайн сайханд нөлөөлж байдагтай холбодог. Тодруулбал, үйл ажиллагааны үр дагавар нь шууд оролцогчдоосоо бусдад хамаатай, нөлөөтэй байвал тэр нь нийтийн чанартай гэдэг. Хувийн сонирхол бол нийтийнхийг агуулж байдаг гэж үздэг өөрөөр хэлбэл, тусгай ерөнхийгийн харилцаатай гэдэг. Хоёрдахь нь эсрэгээр буюу публика гэдэг нь түрүүлдэг бөгөөд хувийн сонирхол, үзэл санаа нь нийтийн бүтээл байдаг гэдэг /Арендт/. Өөрөөр хэлбэл, нийгэм нь өөрөө хувийн сонирхол гэдэг зүйлийг бүтээж, утга олгож, түүний хязгаарыг тогтоож байдаг. Тиймээс хамтын амьдрал, нийтийн нэг хэсэг гэсэн бидний мэдрэмж маань бидний хувийн амьдрал публик гэдгийг зааглах гол зүйл болдог гэжээ.

Гуравдахь хандлага, улс төр нь эрх мэдлээр дамжуулан үнэт зүйлсийг байршуулах/хуваарилах явдал мөн. Энэ утгаараа эдийн засагтай төстэй өөрөөр хэлбэл хязгаарлагдмал зүйлсийг хуваарилдаг. Тэгэхээр улс төр гэдэг нь төрийн албан ёсны бүтэц бус харин нөөц баялгийг үйлдвэрлэх, хуваарилах тухай шийдвэр гаргадаг өвөрмөц тогтолцоо гэж үздэг байна. Д.Истон улс төрийн шинжлэх ухааны үндсэн асуудал бол үнэт зүйлс эрх мэдлээр дамжин нийгэмд хэрхэн байршигдаж буй явдал юм гэсэн. Нэлээд хийсвэр бөгөөд нийгмийн дээд эрх мэдэл гэдэг утгаараа байгууллага бүтцийг голлоогүй. Энэ нь төрөөс гадуурх эрх мэдлийн үйл ажиллагаа, явцыг оруулах боломжтой болгосон. Тэгэхээр эрх мэдэлтэй холбоотой үйл ажиллагаа явагдах тэр орчин бүтцийг анхаарч үзсэн байна. /зураг ху.20/

Энэ гурвалын синтезийг бид улс төр гэж ойлгоно. Үүнд төрийн байгууллагын улс төрийн бус аспектийг, публикийн улс төрийн бус публикийг, эрх мэдлийн тогтолцооны улс төрийн бус эрх мэдлийг хасаад үлдсэнийг нь улс төр хэмээн энд авч үзнэ. /Капораза ба Левинь/ Өөрөөр хэлбэл, улс төр гэдэг нь нийгэмд бүхэлд нь зориулан нийтлэг шийдвэрийг эрх мэдэл ашиглан гаргахтай холбоотой бүхий л үйл ажиллагаа, институтүүдийг хэлнэ /20/ гэжээ.

 

---------------------------------------------------------------------------

Эдийн засаг

 

Үүнтэй адилаар эдийн засаг гэдэг нь бас гурван үндсэн ухагдхуунаар дамжиж ойлгож болох ажээ.

1/ Эдийн засаг гэдэг нь арвич хямгач цаашлаад хамгийн бага зардлаар хамгийн их ашиг олох үйл ажиллагааны зарчимыг онцолдог байна.

2/ Хоёрдахь утга нь эдийн засаг нь материаллаг хэрэгцээгээ хангах, өөрөөр хэлбэл материаллаг барааны үйлдвэрлэх, нөхөн үйлдвэрлэх үйл ажиллагааны хэв маяг гэжээ. Аристотель, Смит, Маркс нарын эдийн засгийн тухай ойлголт нь ийм байдаг.

3/ Эдийн засаг нь нийгмийн амьдралын биеэ даасан хүрээ гэдэг. Энэ нь зах зээлийн институтүүдийн харилцан уялдаатай үйл ажиллагаа, бүхэллэгийн нэг хэсэг, нийгмийн нэг дэд систем гэж үздэг хандлага. Энэ утгаараа эдийн засгийн бие даасан байдал, тусгаар байдлыг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь үйл ажиллагааны нэг зарчим төдий бус, нөгөө талаас, зүгээр л материаллаг үйл ажиллагаа бус гэдгээрээ илүү өргөн утга агуулгатай ойлголт юм.

 

Дээрхээс үзвэл улс төрийн тухай синтез ойлголт, эдийн засгийг нийгмийн амьралын хүрээ гэж үзэх хандлагаар нь улс төрийн эдийн засгийг авч үзэж, эдгээр хүрээнүүдийн холбоо харилцааг судлах ажээ.

 

Ичимура үзэхдээ, эдийн засгийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл явцад нөлөөлөгч улс төр, эдийн засгийн хүчин зүйлүүдийг авч үзнэ.

Эдийн засагчид эдийн засгийн өсөлт, бүрэн ажилгүйдэл, үнийн тогтвортой байдал, эд баялаг, орлогын дахин хуваарилалт зэрэг эдийн засгийн оновчтой бодлогын хувилбаруудыг боловсруулахад голлон анхаардаг. Үнэн хэрэгтээ тэдгээр бодлого бүр нь төрийн эдийн засгийн үндсэн бодлого болж бүрэн чадахгүй тохиолдол ховор биш байдаг. Учир нь тэдгээр бодлого шийдвэрийг зөвхөн эдийн засгийн дүн шинжилгээн дээр тулгуурлаж гаргадаггүй, түүнээс гадна бас эдийн засгийн бус нийгэм, улс төрийн хүчин зүйлсийн нөлөө үйлчилж байдаг. Ялангуяа, нийгэмд орших янз бүрийн сонирхлын бүлгүүд тэдгээрийн нөлөө, дарамт шахалт энд яригддаг. Энэ үйл явц нь хөгжиж байгаа орнуудад бүр ч нарийн түвэгтэй зүйл байдаг.

 

Судлах аргачлал/Ичимура/

 

Тиймээс энд гурван зүйлийг харгалзах хэрэгтэй болдог. Үүнд: 1 Эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлын дүн шинжилгээ, бодлогын зөвлөмж 2 Шийдвэр гаргах үйл явц 3 Бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх нь ба төрийн ба иргэний институтүүдийн зүгээс үзүүлэх хариу үйлдлүүд болно.

                             

1 Эдийн засгийн байдлын ерөнхий дүр зураг гаргахаас гадна, тухайн орны эдийн засгийн өвөрмөц бүтцийг тодорхойлох нь чухал. Өөрөөр хэлбэл, эндээс урган тухайн орны эдийн засгийн тогтолцооны түүхэн хувьсал, түүнтэй уялдах үндэсний зорилго зорилтууд тодорхойлогддог. Энэ хүрээнд зөвхөн эдийн засгийн төдийгүй оюун санаа болон үндэсний улс төрийн томоохон зорилт, үйл ажиллагааг хамардаг.

2 Шийдвэр гаргах үйл явцын хүрээнд эдийн засгийн болон бусад томоохон шийдвэр, бодлогыг хэн, хэний оролцоотойгоор, хэрхэн, ямар дэг жаягаар, онцлогтойгоор тодорхойлдог тухай ярина. Энд тухайн улсын дэглэм, гол гол удирдагчдын хувийн шинж чанар, түүхэн шаардлага, улс төрийн намуудын өрсөлдөөний шинж чанар, гадаад орнуудын оролцоо зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөллийг тооцож болно. Жишээ нь: Ш.Ичимура үзэхдээ зах зээлийн эдийн засагтай орнуудад бюрократууд, улс төрийн нам, сонирхлын болон дарамт шахалтын бүлгүүд, төрийн сайд нар, төрийн тэргүүн гэсэн таван үндсэн оролцогчтой гэж үзжээ. С.Хаггард үүнд дээр нэмэн бизнесийн сонирхол, ажилчид үйлдвэрчний эвлэл, хөдөө аж ахуйтны сонирхол, эдийн засгийн давамгайлах үзэл санааны нөлөө зэргийг оруулсан байна. Гадаад орнуудын сонирхлыг энд оруулах нь чухал. Энд мөн соёлын болон бүс нутгийн онцлогийг харгалзах нь зүйтэй юм.

3 Хэрэгжилт ба хариу үйлдлүүд нь 4 үндсэн аспекттай гэж үзсэн байна. Үүнд : 1 олгогдсон нөөц тухайлан төсөвт тусгагдах хэмжээ

2 бодлогыг хэрэгжүүлэх боловсон хүчин буюу хүний нөөц

3 хариуцах төрийн байгууллага, агентлаг

4 тухайн бодлогод хувийн сектороос үзүүлэх хариу үйлдлүүд.

/Ичимура/

 

 

Улс төрийн эдийн засгийн онолын үндсэн урсгалууд

 

Дээрх түвшинд улс төрийн эдийн засгийг судлахаас гадна, ерөнхийдөө улс төрийн эдийн засагт давамгайлагч гол гол хандлагуудыг авч үзэх хэрэгтэй болдог. Эдгээр хандлагуудыг судлаачид судалгааны зорилго, онолын баримтлалаасаа хамааран өөр өөрөөр тодорхойлдог байна. Тухайлбал, классик болон неоклассик улс төрийн эдийн засаг, түүхэн институционал онол, нийгмийн зөрчлийн онол хэмээн Родан, Хьюисон, Робисон нар ангилсан байхад Капстейн Либерализм, Нео-Меркантилизм/Реализм, Марксизм гэж хуваажээ. Харин Капораза ба Левинь нар Сонгодог урсгал, Марксизм, Кейнсийн эдийн засаг, Нео-Классик, Улс төрд хандах эдийн засгийн хандлага, Төр төвтэй, Эрх мэдэл төвт, Шударга ёс төвт хандлага гэж хувааж үзжээ.


Сэтгэгдэл үлдээх

21:24 , 2010-10-01 .. Бичсэн: jims (зочин)
баярлах

{ Сүүлийн хуудас } { 6 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Main IPE perspectives in comparison
Historical overview of Int'l political economy: Session 1
Hicheel 3 : Neoclassical economy Pol Econ Basics
Classical school in polit econ basics
Draft Syllabus for the Intro to Pol Econ; 2003

Найзууд

freeringtones comtmobile-ringtonese317 free ringtone samsungbubble bobble ringtonesreal ringtone sublimemichael harrington povertyatt ringtone wirelessvoice ringtones for verizon wirelesscellular free motorola phone ringtone usfree rington verizon



:-)
 
xaax