Нэр өгөгдөөгүй

Lecture: Realism as one of the main perspectives of International Political Economy

Олон улсын улс төрийн эдийн засаг дахь онолын үндсэн урсгалууд: Реализм

 

Янз бүрийн онол сургаалиуд байдаг боловч тэр бүгдийг үндсэнд нь Либерализм, реализм, түүхэн структурализм гэж хувааж үздэг. Гэвч эдгээр нь зарим тохиолдолд харилцан хутгалдах, зааг ялгаа нь бүрхэг байх нь тааралддаг.

 

Эдгээр урсгалуудыг авч үзэхдээ дараахь үндсэн байдлаар авч үзэв.

 

Үүнд:

 

Онолын үндсэн зарчмууд

1 Төр, нийгмийн бүлгүүд, хувь хүмүүс ямар үүрэг гүйцэтгэдэг тухай

2 Олон улсын эдийн засгийн харилцааны мөн чанар, зорилгын тухай

3 Эдийн засаг ба улс төрийн харилцааны тухай

 

Тухайн онолын урсгалын түүхэн хувьсал, хөгжилт

Тухайн онолыг шүүмжлэх нь гэсэн загвараар авч үзнэ.

 

РЕАЛИЗМ

 

Онолын үндсэн байр суурь

 

Нэг Төр, нийгмийн бүлгүүд, хувь хүмүүсийн үүрэг

 

Олон улсын харилцаа нь анархи, амиа авч гарах орчин тул төр өөрийн оршин тогтнох, өөрийгөө авч үлдэхэд л гол анхаарлаа хандуулах ёстой.

Төрийн бүрэн эрхт байдал энд хамгийн чухал: дотооддоо төр бол хууль ёсоор хүч хэрэглэдэг дээд эрхтэй байгууллага бол гадааддаа төр гадны ямар эрх мэдэл, хяналтаас ангид байх ёстой гэдэг. Тиймээс төр улсын эрх ашиг хамгийн чухал бөгөөд  энэ нь эрх мэдэл, хүч чадал байдаг.

 

Төрийн аюулгүй байдал, оршин тогтнол хамгийн чухал зорилт байдаг.

 

Төр олон улсын харилцааны хамгийн гол тоглогч бөгөөд үр ашгийг максимжуулж, зарцуулах эрч, зардлыг минимжүүлж байдаг рационал, нэгдмэл үйлдэгч мөн. Тиймээс төрийн бус оролцогчид ялангуяа сонирхлын бүлгүүд, олон улсын байгууллагууд, улс дамнасан корпорациудын ач холбогдлыг бууруулж үздэг.

 

Хоёр, Олон улсын эдийн засгийн харилцааны мөн чанар ба зорилго

 

Нэгэнт л олон улсын харилцаа нь өөрөө өөртөө туслах, өөрийгөө хамгаалах ганц нөхцөл байдаг учраас улс болгон өөрийн аюулгүй байдал, оршин тогтнолын төлөө хөөцөлдөнө. Гэвч энэ нь “Аюулгүй байдлын дилемма” г бий болгодог, өөрөөр хэлбэл, нэг улсын аюулгүй байдлаа баталгаажуулах, бэхжүүлэх үйл явц нь нөгөө улсад аюул, түгшүүр бий болгодог бөгөөд мөн аюулгүй байдлаа бэхжүүлэх шаардлагыг өсгөдөг. Тухайлан, нэг улс зэвсэглэлээ нэмэгдүүлэхэд бусад улсуудад түгшүүр төрүүлснээр нийтээрээ зэвсэглэлээр хөөцөлдөх нөхцлийг бүрдүүлдэг.

Энэ утгаараа реалистууд төр улсын харьцангуй хожооны тухай санаанд гол ач холбогдол өгдөг өөрөөр хэлбэл, нэг улс бусад улстай харьцуулахад байр сууриа илүү бэхжүүлэх тухай асуудал.

Харин либералууд туйлын буюу нийтийн хожоонд илүү анхаардаг өөрөөр хэлбэл, төр улс болгоны хожоо, ашгийг анхаардаг болохоос бусдын хожоо, алдагдлыг тооцдоггүй.

 

Учир нь олон улсын эмх замбараагүй тогтолцоонд эдийн засгийн харилцаа нь тэг нийлбэртэй тоглоом байдаг өөрөөр хэлбэл, нэг улс нь хожиж байхад нөгөө улс хожигдож байдаг урвуу хамаарал үйлчлэх ёстой гэдэг. Харин либералууд тэг нийлбэргүй тоглоом буюу хамтын хожил байх ёстой гэдэг.

 

Дэлхийн эдийн засгийн томоохон байгууллагууд болох ОУВС, ДБ, ДХБ зэргийг реалистууд хамгийн хүчирхэг гүрнүүд өөрсдийн үндэсний ашиг сонирхлыг хангах, хүч чадлаа нэмэгдүүлэхэд ашигладаг гэж үздэг.

 

Харин төр улс нь довтлогч буюу хамгаалалтын гэсэн зорилттой байж болох бөгөөд хэрвээ довтлогч бол олон улсын эдийн засгийг ашиглан эзэнт гүрнийг өргөжүүлэх, хүч нөлөөгөө бусад улсад хэрэглэдэг бол хамгаалалтын улс нь олон улсын эдийн засаг дахь байр сууриа бэхжүүлэх эрмэлзэлтэй байдаг. Тиймээс улсын үндэсний сонирхлоо хэрэгжүүлэх чадвар нь тухайн улсын олон улсын эдийн засагт эзэлж байгаа байр суурьтай холбогддог.

 

Харин түүхэн структуралистууд реалистуудыг либерализмтай адилаар капитализмыг дэмждэг гэж үздэг байна.

 

Гурав, Улс төр ба эдийн засгийн харилцаа

 

Олон улсын түвшинд төр улс нь эдийн засгийн харилцааны бүтцийг бүрдүүлдэг учраас улс төр нь эдийн засгаа тодорхойлогч шинжтэй гэж үздэг.

 

Тиймээс глобалчлал, харилцан хамаарал нь төрийн бүрэн эрхт байдлыг үгүй болгож байна гэж үзэх либерализмыг үгүйсгэдэг. Мөн либералууд технологийн дэвшил, харилцаа холбоо, тээвэрт гарсан ахицуудыг глобалчлалын гол хүчин зүйлд тооцож байхад реалистууд төр улсууд голлох үүрэгтэй гэж үздэг бөгөөд ялангуяа хүчирхэг гүрнүүд үүнд онцгой үүрэгтэй бөгөөд глобалчлалаар дамжуулан сул, буурай орнуудад нөлөөгөө тогтоож болно гэдэг.

 

Түүхэн хувьсал, хөгжил

 

Меркантилизм

1500-1750 иад оны Европын эдийн засгийн туршлага, сургаалудыг нэрлэн А.Смит энэхүү нэр томьёог хэрэглэсэн байна.

Меркантилизм нь үндэсний хүч чадалд гол анхаарлаа хандуулдагаараа феодализмын бууралтын үед төр бүрэлдэх, нутаг дэвсгэрийн нэгдмэл байдал бий болоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Төрийн хүчин чадал нь сандаа хэр их алт, мөнгө хуримтлуулснаас хамаардаг учир нь үүнийг ашиглан зэвсэглэлээ сайжруулах, олон цэрэгтэй армийг бэлэн байлгах, холбоотнуудаа татах болох дайсандаа нөлөө үзүүлэх бололцоотой гэдэг. Тиймээс экспортыг дэмжин, импортыг аль болохоор багасгах замаар алт хуримтлуулахыг зорьдог.  Нэгэнт улсууд ийм замыг сонгох үед бүх улс худалдааны илүүдэлтай байх нь ховор бөгөөд улсуудын хооронд зөрчил зайлшгүй. Иймээс нэг нь нөгөөгөөсөө давуу хожоотой тэрхүү харьцангуй давуу талыг голчилж үздэг.

 

Сонгодог меркантилизм турийн хүч чадал бол хамгийн чухал зорилго бөгөөд эд баялгийг цуглуулах нь түүнд хэрэх хэрэгсэл гэдэг. Зарим нь энэ хоёр хоёулаа чухал зорилго гэдэг. Хэдий ийм саналын ялгаа байгаа боловч ерөнхийдөө эд баялаг, төрийн хүч чадлыг нэмэгдүүлэх гэсэн үндэсний сонирхлыг дээдэлж үздэг.

 

18-р зууны сүүлээр шүүмжлэл өртсөн: төрийн үүрэг, байр суурийг онцгойлсноор хувь хүний иргэний эрх, эрх чөлөөг төрийн зүгээс баталгаажуулахгүй байх явдлыг дэмжсэн гэж шүүмжлэгдсэн. Мөн Смит худалдаа арилжааны зөрчилд хүргэдэг, даамжирсаар түүнээс үүдэн дайн, мөргөлдөөн бий болгоход үйлчилдэг гэсэн.

 

Реализм ба Аж үйлдэрийн хувьсгал

 

Аж үйлдвэржихээс өмнө меркантилизм давамгайлж байсан бол аж үйлдвэрийн хувьсгалаар төр усл үндэсний аюулгүй байдал, цэргийн хүч чадал, эдийн засгийн хувьд өөрийгөө хангадаг байх нөхцлийг хангахад аж үйлдвэржилт хамгийн чухал шаардлага болж ирсэн.

 

Төлөөлөгчид А.Хамильтон /1755-1804/ АНУ-ын анхны Сангийн сайд, Report on the Subject of Manufacturers, Фридрих Лист /1789-1846/ Германы төрийн албан хаагч, профессор The National System of Political Economy.

 

Хамильтон Америкийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, хүчирхэгжүүлэх нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахад амин чухал гэж үзсэн. Тэрбээр хөдөө аж ахуйгаас илүү аж үйлдвэрүүдийг анхааран эдийн засгийн хувьд өөрийгөө хангадаг болох, төрийн оролцоо, худалдааны протекционизмын бодлого явуулахыг дэмжиж байсан. Аж үйлдвэрүүдийг хөгжихөд төрөөс хүчтэй дэмжиж, гадаадын технологи, хөрөнгө, чадварлаг ажиллах хүчнийг дэмжих, хөл дээрээ зогсож буй аж үйлдвэрүүдийг дэмжихийн тулд худалдааны протекционист бодлого явуулах /татвар, тоо хэмжээ тогтоох, баунти/ хэрэгтэй гэж үзсэн.

Гэвч түүний протекционизм нь сонгодог меркантилизмаас ялгаатай, учир нь алт хуримтлуулах буюу худалдааны тэнцвэр илүүдэлтэй байх гол нь бус харин хүчтэй аж үйлдвэрийн эдийн засгийг хөгжүүлэх нь гол зорилт гэж үзсэн.

 

Лист : Хэрэв улс хөдөө аж ахуйн бүтээгдхүүнээр аж үйлдвэрийн бүтээгдхүүн арилждаг бол тухайн улс нэг гартай бөгөөд гадаад улсаар нөгөө гараа орлуулдаг гэсэн үг. АНУ, Герман ийм байдалтай байгаа бөгөөд үүгээрээ Их Британиас сул байна гэжээ. Харин улсын аж үйлдвэрүүдийг хөгжүүлэхийн тулд худалдааны саад хориг, үндэсний эв нэгдэл, “хүнийн капитал”-ыг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн. Британи чөлөөт худалдааг дэмжих болсон нь дотооддоо аж үйлдвэр сайн хөгжсөн бөгөөд дэлхийд хөдөлмөрийн хуваарь тогтоох үүднээс цаашлаад энэ давуу байдлаа хадгалах эрмэлзэлтэйнх гэсэн. Харин аж үйлдвэржих явцдаа өөрийн гэсэн протекционизм байсан гэдэг.

Тэрбээр мөн Британий давуу талыг түүний хүчирхэг боловсролын тогтолцоонд байна, тиймээс засгийн газар боловсролд онцгой анхаарах ёстой гэсэн.

 

Дэлхийн дайны үеийн реализм

 

Импортын татвар ногдуулж байсан Буудайн хуулиа Британи 1846 онд цуцалснаар хөдөө аж ахуйн импортод зах зээлээ нээн , харьцангүй нээлттэй худалдаа 19-р зууны сүүл үе хүртэл үргэлжилжээ. Гэвч Дэлхийн 1-р дайн, уг дайны дараахь эдийн засгийн их хямралууд нь либералуудын дэмждэг чөлөөт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг зогсонги байдалд хүргэсэн.

Ийнхүү ихэнх орнууд реалист байр суурь луу шилжин, протекционист, валютын девальваци, гадаад валютын хяналт тогтоох бодлого явуулжээ.

Цаашлаад хэт барууны үндэсэрхэг үзэл тархаж, цаашлаад Дэлхийн 2-р дайн гарчээ.

 

Дэлхийн 2-р дайны дараахь үеийн реализм

 

Дээрх үеэс сургамж авч, Бреттон Вудсийн систем үүсч, либерализм чухал байр суурьтай болсон ч реализм өөрийн байр суурийг алдалгүй, гэхдээ эдийн засгийн асуудлыг нэлээд тусгаарлан орхигдуулж иржээ.

 

Харин илүү стратеги-аюулгүй байдалтай холбосон байна. Ялангуяа Хүйтэн дайны үүсэлтэй холбоотойгоор аюулгүй байдлын асуудлыг голчилсон бөгөөд нэгэнт Брэттон Вудсын системд Социалист лагерийн гүйцэтгэх үүрэг байхгүй, байсан тул эдийн засгийн асуудлыг ач холбогдлын хувьд хоёрдугаарт тавьж үзсэн байна.

 

Олон улсын реалист улс төрийн эдийн засгийн сэргэлт

 

70, 80 –аад онуудад реалист улс төрийн эдийн засгийн сэргэлтийн тухай ярих болсон. Гилпин

Энэхүү дахин сэргэлт нь дараах хүчин зүйлтэй холбоотой.

Нэгт, Хүйтэн дайн ерөнхийдөө төгсгөл рүүгээ ойртсон бөгөөд дэлхийн эдийн засагт шинэ шинэ асуудлууд бий болсон,

Хоёрт, реалистууд либерал болон Марксист эдийн засгийн үзэл санаануудыг илүү ихээр шүүмжлэх болсон.

Үүнд ялангуяа 70, 80-аад онуудад дэлхийн эдийн засагт олон асуудал гарсан тухайлан, ОПЕК-ийн орнууд үүдэлтэй нефтийн хямрал, АНУ-ын эдийн засгийн хүчин чадал харьцангуй суларсан, АНУ, Европ, Япон зэрэг хөгжингуй эдийн засгууд эдийн засгийн хурц өрсөлдөөн, зөрчилтэй болсон, хөгжиж буй орнуудад тохиолдсон өрийн хямралууд зэрэг нь реалистуудыг олон улсын эдийн засагт анхаарлаа хандуулах шаардлагатай болгосон.

Нөгөө талаас Либерал болон марксистууд эдийн засгийн үйл явцыг илүү анхаардаг нь төрийн үйл ажиллагаа илүү анхаарч, авч үздэг реалист хандлага хэрэгтэйг харуулсан. Тухайлан 30-аад онд эхэлсэн Кейнсийн загвараар маш олон хөгжингүй орнуудын төр нь макро эдийн засагт идэвхтэй үүрэг гүйцэтгэж эхэлсэн, колониос тусгаар болсон орнуудын зарим нь өрнөдийн бус загварыг сонгосон, мөн хөгжингүй гүрнүүдийн хоорондохь эдийн засгийн өрсөлдөөн ширүүссэн нь АНУ-ын засгийн газраас дотоод аж үйлдвэрүүдийг дэмжих шаардлага ихээр тавигдах болсонтой холбоотой.

Энэ үүднээс дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи дэлхийн эдийн засгийг реалистууд Манлайлалт тогтворт байдлын онолоор тайлбарлах болсон.

 

Манлайллын тогтворт байдлын онол

 

Уг онолоор олон улсын харьцангүй нээлттэй, тогтвортой эдийн засгийн тогтолцоо бий болоход ноёрхогч манлайлагч нэг их гүрэн байх ёстой бөгөөд энэ их гүрэн нь хангалттай нөөц баялагтай өөрөөр хэлбэл манлайллыг хэрэжүүлэх чадвартай мөн либерал эдийн засгийн тогтцыг бий болгох, хадгалах бодлого явуулах хүсэл эрмэлзэлтэй байх ёстой гэж үздэг.

Хэрэв ноёрхогч гүрэн хүчин чадал сулрах бол эдийн засгийн нээлттэй, тогтвортой байдлыг хангахад илүү хэцүү байх болно.

Ийм нөхцөл түүхэнд 2 удаа болсон гэдэг. 19-р зууны үед Британы манлайллын үед, Дэлхийн 2-р дайны дараа АНУ-ын манлайллын үед. Зарим хүмүүс 17-р зууны үед Нидерландын ноёрхолд ийм нөхцөл бүрдсэн гэдэг. 


Сэтгэгдэл үлдээх

17:07 , 2009-12-22 .. Бичсэн: Зочин
1114

17:06 , 2009-12-22 .. Бичсэн: Зочин
гоё шүү баярлах алга ташилт

15:55 , 2008-12-22 .. Бичсэн: Зочин
иииихиииииихххииииииии!!!!






15:54 , 2008-12-22 .. Бичсэн: Зочин
angry

15:54 , 2008-12-22 .. Бичсэн: Зочин
sick

15:54 , 2008-12-22 .. Бичсэн: Зочин
devil nerd

15:53 , 2008-12-22 .. Бичсэн: Зочин
devil

{ Сүүлийн хуудас } { 7 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Main IPE perspectives in comparison
Historical overview of Int'l political economy: Session 1
Hicheel 3 : Neoclassical economy Pol Econ Basics
Classical school in polit econ basics
Draft Syllabus for the Intro to Pol Econ; 2003

Найзууд

freeringtones comtmobile-ringtonese317 free ringtone samsungbubble bobble ringtonesreal ringtone sublimemichael harrington povertyatt ringtone wirelessvoice ringtones for verizon wirelesscellular free motorola phone ringtone usfree rington verizon



:-)
 
xaax